Монголын HVACR салбарын нэгдсэн эрх ашгийн төлөө • 2026
ХӨРГӨЛТ, АГААРЖУУЛАЛТ

ИНЖЕНЕРИЙН
ЧАДАМЖИЙГ
ТОДОРХОЙЛОГЧ

Бид Монгол улсын хөргөлт, агаар сэлгэлтийн салбарын стандарт, аюулгүй ажиллагаа болон мэргэжлийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж байна.

HVACR rooftop equipment

MONGOLIAN

H*V*A*C*R

Юуг төлөөлөх вэ?

Холбоо нь салбарын тогтвортой хөгжлийг хангах гурван үндсэн чиглэлд төвлөрдөг.

⚖️

Бодлого & Стандарт

Салбарын хууль эрх зүйн орчин, техникийн норм дүрмийг боловсронгуй болгох.

Дэлгэрэнгүй
🎓

Сургалт & Баталгаа

Олон улсын жишигт нийцсэн техникийн сургалт, сертификат олгох.

Дэлгэрэнгүй
🤝

Хамтын Ажиллагаа

Гишүүн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах.

Дэлгэрэнгүй
МЭДЭЭЛЛИЙН БУЛАН

Холбооны үндсэн зорилго

Манай холбоо нь хөргөлт, агааржуулалтын салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилготойгоор ажилладаг. Бид гишүүн байгууллагын эрх ашгийг төр болон бусад байгууллагад төлөөлөн хамгаалах, техник технологийн мэдээллээр хангах, мэргэжилтэн бэлтгэх, сургалт семинар зохион байгуулах, стандарт журам боловсруулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор холбоонд хөргөлт, агааржуулалт, тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 гаруй компаниас гадна доктор, судлаач, мэргэшсэн инженерүүд хамтран ажиллаж байна.

Холбооны үндсэн зорилго
МЭДЭЭЛЛИЙН БУЛАН

Үйл ажиллагааны чиглэл

Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо нь салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах, техник технологийн мэдээллээр хангах, салбарын үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр ажилладаг. Мөн мэргэжилтэн бэлтгэх, ур чадварын сургалт зохион байгуулах, стандарт журам боловсруулах, олон улсын болон үндэсний сургалт семинар хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт, агааржуулалт, дулааны насосны технологи болон стандартуудыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл
МЭДЭЭЛЛИЙН БУЛАН

Техникийн чадавх

Холбоо нь хөргөлт, халаалт, агааржуулалтын салбарын инженер, техникчдийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, өмнөх ур чадварын үнэлгээ (RPL) хийх, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, техникийн гарын авлага бэлтгэх зэрэг техникийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Мөн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, салбарын стандарт, шинэ техник технологийг нэвтрүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Техникийн чадавх

Хамтрагч байгууллагууд

Air MiningSinus DochiSeruunThermotechTavan BishrelCool MasterKhashcontacttsiklhuchsagchdoshAir MiningSinus DochiSeruunThermotechTavan BishrelCool MasterKhashcontacttsiklhuchsagchdosh